ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ АШИГЛАХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар төлөвлөгөөнд тусгасан 12 арга хэмжээг хэлэлцэн батлав. Тухайлбал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан, техник, технологийн мэдлэг ашиглах чадавхыг бэхжүүлэх сургалтыг зохион байгуулахаар боллоо. “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээ судалгаа, шинжилгээ шинжлэх ухаан, техник, технологийн орчин үеийн ололт амжилт шинэ мэдлэгт үндэслэсэн байх” гэж Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгасны дагуу энэхүү сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажилд шинжлэх ухаан техник, технологийн ололт амжилтыг ашиглах, мэргэжилтнүүдийн чадавх дээшлэх, цаашлаад энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагын уялдаа холбоо сайжирна гэж үзэж байна. Мөн зөвлөлийн хурлаар гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэлд өртөх эрсдэл бүхий охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм. Хуралдаанд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Т.Уламбаяр, Зөвлөлийн нарийн бичиг бөгөөд Ажлын албаны дарга Д.Уянга тэргүүтэй зөвлөлийн бусад гишүүн оролцсон юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Т.УЛАМБАЯР: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД ШИНЖЛЭХ УХА...

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРА...

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ IV”-ААР И-МОНГОЛ ЦАХИМ ШИЛЖИЛТИЙ...