ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Д.УЯНГА ТЭРГҮҮЛНЭ

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 35 төлөөлөгчийн 10 нь буюу 28.5 хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэй төлөөлөгчид хуралдаж Хурлын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөлөө байгуулан, зөвлөлийн даргаар Төлөөлөгч Д.Уянгыг сонголоо.
Үргэлжлүүлэн 2025 оны ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, үйл ажиллагаагаа төрийн эмэгтэй алба хаагчид болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх нь чухал гэдэг санал гаргалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн байгууллагад 6000 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байгаагийн 80 орчим хувь нь эмэгтэй төрийн албан хаагч байна.
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Д.Уянга “Хөдөлмөрийн зах зээлийн хамгийн үнэтэй капитал бол хүн. Хүн урам зориггүй, ажлаасаа халширч, сэтгэл ханамжгүй байвал бүтээмжгүй байна. Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх нэг хэлбэр бол тэднийг мотивацжуулах юм. Тэр тусмаа байгалиас заяасан онцлог, нийгмийн хэвшмэл ойлголтоос үүдэн эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хойш нь тавигддаг. Тиймээс Зөвлөл үйл ажиллагаагаа төрийн эмэгтэй алба хаагчид, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх нь чухал” гэлээ.
Эмэгтэйчүүдийн тухайд хүйсийн онцлог, нийгмийн хэвшмэл ойлголт зэргээс үүдэн карьераа өсгөх, ажлын байрандаа тогтвортой байх зэрэг нь эрэгтэйчүүдийнхээс сул гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн улс төр, олон нийтийн ойлголтоос үүдэн төрийн алба хаагчдыг идэвхжүүлэх болон стресс менежментийн сургалт арга хэмжээнүүд дутмаг зохион байгуулагдаж байна. Тиймээс дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эмэгтэй Төлөөлөгчид өөрийн ажил мэргэжлийнхээ онцлог туршлага дээрээ тулгуурлан энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр боллоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

"Улаанбаатар хот-2040" хөгжлийн ерөнхий төлөвлөгөө...

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛИЙГ ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ...

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРТ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН С...

ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ХЯНАЛТЫН ХОРОО: ОРОН НУТГИЙН...